Багш
Г.Цэрэн
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дууны инженер, продюсер
Сонгодог хөгжмийн сууриа орчин үеийн дуу, киноны хөгжим, продакшнтай хослуулан 50 гаруй дуу, олон арван кино төсөл дээр ажилласан уран бүтээлч.
Намтар
Ганбаатарын Цэрэн нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн.
Сургууль
1993–2003 онд Хөгжим бүжгийн консерваторид төгөлдөр хуурч мэргэжлээр суралцсан (МУГБ Ч. Тунгалаг багш).
2003–2007 онд Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн (МУАЖ Т. Цолмон багш).
Ажилласан түүх
2007 онд “NextStar” продакшнд дууны инженерээр ажилласан.
2010 онд “RoyalMusic” продакшныг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Гаргасан амжилт
1999 онд Испани улсад зохион байгуулагдсан олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд III байр эзэлсэн.
2001, 2002 онуудад зохиогдсон Ж. Чулууны нэрэмжит төгөлдөр хуурын уралдаанд тус тус II байр эзэлсэн.
2004 онд Ф. Шопены нэрэмжит төгөлдөр хуурын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.
Ажилласан төсөл
2011, 2012, 2013 онуудад 25-р суваг телевизээс зохион байгуулсан “The Making the Band” шоунд продюсерээр ажиллаж, “Extacy”, “MIXX”, “Code26” хамтлагуудыг олонд таниулсан. ӨМӨЗО-ны “Topline” хамтлагийн дуунуудыг зохиосон. Мөн Хишигдалай, Зоригт, BX, Beatbox Ray зэрэг уран бүтээлчидтэй хөгжмийн продюсерээр ажиллаж байсан. “Extacy” — “You Win”, “Deho”, “MIXX” — “Хайртай”, Хишигдалай feat. Зоригт — “Хайртай хүндээ”, X-Vit — “Зөөлөн үнсээч”, AM-C — “Perfect Blue” зэрэг 50 гаруй дуу зохиосон.
Ажилласан кино
“Татар ажиллагаа” МУСК — дууны найруулга, 2010; “Хоёр амь” МУСК — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2017; “Хуримын даашинзтай бүсгүй” МУСК — хөгжмийн зохиол, 2017; “Зоорь” МУСК — дууны найруулга, 2014; “Хүүхэлдэй” МУСК — дууны найруулга, 2014; “МАМ” МУСК — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2019; “Доктор” МУСК — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2022; “Мардай” МУСК — хөгжмийн зохиол, 2022; “Намаг” МУСК — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2023; “Эх чөлөө” богино хэмжээний кино — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2018; “Мора” 3D анимэйшн — хөгжмийн зохиол, дууны найруулга, 2018; “Хар ажил” МУСК — хөгжмийн зохиол, 2022; “Сүүдрийн хот” МУСК — хөгжмийн зохиол, 2023; “Солилцоо” МУСК — хөгжмийн зохиол, 2022; Тайланд, Монголын хамтарсан “Үхлийн тойрог” УСК — хөгжмийн зохиол, 2024; “Хамгийн сайхан нь 2” МУСК — хөгжмийн зохиол, 2024; “Пагма дулам” МУСК — хөгжмийн зохиол, 2024; “Золиос 6.16” МУСК — хөгжмийн зохиол, 2024; “Эцсийн зогсоол” МУСК — хөгжмийн зохиол, 2025; “Нийгмийн дайсан” МУСК — хөгжмийн зохиол, 2026.